Цахилгааны хэрэглээний 77 хувийг ОХУ-аас авдаг
ОХУ-ын импортын цахилгааны үнэ болон валютын ханш өссөнөөр импортоор худалдаж авсан цахилгааны нэгжийн үнэ сүүлийн хоёр жилд 50 хувиар нэмэгдэж, тус систем их хэмжээний санхүүгийн алдагдалтай ажиллаж байна гэж албаныхан үзэж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу баруун бүсийн аймгуудын цахилгааны үнийг нэмэхээр болсон. Ингэснээр уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр болон бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тариф Төв, Зүүн, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн одоогийн мөрдөж буй тарифтай адил түвшинд хүрч байгаа аж.
Манай улсын баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 77 хувь нь ОХУ-аас, гурван хувь нь БНХАУ-аас импортлосон цахилгаанаар, харин үлдсэн 20 хувь нь Дөргөний УЦС-ын үйлдвэрлэсэн цахилгаанаар хангагддаг.