Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ

“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14:43 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ. Зураг: МҮОНРТ

“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14:43 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, Иргэн “Д” нь Faw маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл дээрх нүүрсийг хучиж байхдаа тог дамжуулдаг шонгийн модны ил задгай цахилгааны утасны хүчдэлд цохиулж гэмтжээ.

Иймд иргэд Та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалж аливаа ил задгай шалбарсан цахилгааны утаснаас хол байх, хэрэв гэмтэлтэй цахилгааны утастай дайралдвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Хуваалцах