Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны хязгаарлалт хийх үеэр замын түгжрэл үүсчээ

Энэ сарын 11-ний өдөр Баруун 4 замын уулзварын хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх үеэр тус уулзварын гэрлэн дохио 8 цагийн турш ажиллаагүй байна. Үүнээс шалтгаалан замын түгжрэл үүсч, хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цаашид цахилгааны хязгаарлалт хийх тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайн г

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны хязгаарлалт хийх үеэр замын түгжрэл үүсчээ
Цахилгааны хязгаарлалт хийх үеэр замын түгжрэл үүсчээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-ний өдөр Баруун 4 замын уулзварын хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх үеэр тус уулзварын гэрлэн дохио 8 цагийн турш ажиллаагүй байна. Үүнээс шалтгаалан замын түгжрэл үүсч, хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цаашид цахилгааны хязгаарлалт хийх тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохионы цахилгааныг хязгаарлахгүй байх талаар “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-т санал хүргүүллээ.

Мөн чиглэлийн троллейбус, автобусууд замын хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч, 30 минутаас 2цаг 30 минут хүртэл хугацаанд зогсолт хийж, замын хөдөлгөөнийг нягтруулах тохиолдол гарч байна. Тиймээс төв зам дагуу чирэгч тээврийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд байршуулж,эвдрэл гарсан тохиолдолд богино хугацаанд автозамыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Түлхүүр үг:гэрлэн дохио
Хуваалцах