Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ онд дуусгана

Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудлаа бүрэн шийдэж чадаагүй ч нийслэлийг тойруулан барьж байгаа цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ ондоо багтаан дуусгана гэдгээ тэрээр онцоллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ онд дуусгана
Цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ онд дуусгана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн захын хороодод амьдарч байгаа иргэд эрчим хүчний дутагдлаас болж гэрэл цахилгаангүй амьдарч байна. Хэдийгээр жил бүр цахилгааны шугам сүлжээнд засвар, өргөтгөл хийдэг ч өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн гэж албаныхан хэллээ. Иймээс өвлийн ид ачааллын үед олон цагаар цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрдэг байна. Үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдэхийн тулд Улаанбаатар хотыг тойруулан “Их тойруу” цахилгааны шугам сүлжээ байгуулах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Одоогоор ажлын явц 70-аад хувьтай байгааг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдэгдлээ. Хамгийн гол нь энэ онд үлдсэн ажлаа хийж дуусгахаар төлөвлөж байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээгүйгээс ажил удааширч магадгүй гэж тус газрын хэлтсийн дарга н.Тэлмэн ярилаа.

Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудлаа бүрэн шийдэж чадаагүй ч нийслэлийг тойруулан барьж байгаа цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ ондоо багтаан дуусгана гэдгээ тэрээр онцолсон юм.

Түлхүүр үг:цахилгаан
Хуваалцах