Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоолоо

Эрчим хүчний салбарын өвлийн их ачааллын горим ажиллагаанд шилжсэнтэй холбогдуулан, салбарын найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоолоо
Цахилгааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний салбарын өвлийн их ачааллын горим ажиллагаанд шилжсэнтэй холбогдуулан, салбарын найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Эрчим хүчний сайдын 11 дүгээр сарын 16-ны өдрийн 162 тоот тушаалаар цахилгаан техникийн нөхцөл олголтыг түр хугацаагаар зогсоожээ.

Тодруулбал, ажиллах хүчний ажлын ачаалал ихэсч, судалгаа үзлэг хийх боломж буурсан, их ачааллын үед техникийн схемд оролцох боломжгүй нөхцөл үүссэн зэргээс үүдэн 11 дүгээр сараас ирэх оны тавдугаар сарын 1 хүртэл цахилгааны техникийн нөхцөл олголтыг түр хугацаагаар зогсоож, шинэ барилга байгууламжинд цахилгааны техникийн нөхцөл олгохгүй болж байна.

Б.Дулмаа

Хуваалцах