Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны төлбөрөө 10 хоног тутамд төлдөг боллоо

УБЦТС компани борлуулалтын орлогоо сайжруулах, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дэмжих зорилгоор хэрэглэгчдээс төлбөр авах хугацааг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хоног байсныг 10 болгон өөрчилжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны төлбөрөө 10 хоног тутамд төлдөг боллоо
Цахилгааны төлбөрөө 10 хоног тутамд төлдөг боллоо. Зураг: МҮОНРТ

УБЦТС компани борлуулалтын орлогоо сайжруулах, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дэмжих зорилгоор хэрэглэгчдээс төлбөр авах хугацааг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хоног байсныг 10 болгон өөрчилсөн байна.

Тус компани хэрэглэгчдээ оршин суугаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээс нь шалтгаалан цахилгаан эрчим хүчний борлуулалтын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар циклд хувааж төлбөр хураах ажлаа явуулдаг. Тухайн хэрэглэгч аль циклд хамрагддагийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д нь тусгайлан тэмдэглэж өгсөн байдаг аж.

Төлбөр төлөх хоног багассан нь бүх циклийн хэрэглэгчдэд хамаарах ба дараах хүснэгтэд заасан хугацаанд цахилгааны төлбөрөө төлөөрэй.

Хэрэглэгчдийн сар бүр цахилгааны төлбөрөө төлөх хугацаа

Цикл Тоолуурын заалт авах Нэхэмжлэх банкинд хүргэгдэх Хэрэглэгч төлбөрөө төлөх Сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх I 1-5-ны өдрүүд 2-6-ны өдрүүд 6-15-ны өдрүүд 11-15-ны өдрүүд 16-ны өдрөөс II 6-10-ны өдрүүд 7-11-ний өдрүүд 11-20-ны өдрүүд 16-20-ны өдрүүд 21-ний өдрөөс III 11-15-ны өдрүүд 12-16-ны өдрүүд 16-25-ны өдрүүд 21-25-ны өдрүүд 26-ны өдрөөс IY 16-20-ны өдрүүд 17-21-ний өдрүүд 21-31-ний өдрүүд 26-30-ны өдрүүд 1-ний өдрөөс Y 21-25-ны өдрүүд 22-26-ны өдрүүд 26-5-ны өдрүүд 1-5-ны өдрүүд 6-ны өдрөөс YI 26-30-ны өдрүүд 27-1-ний өдрүүд 1-10-ны өдрүүд 6-10-ны өдрүүд 11-ний өдрөөс

Түлхүүр үг:Цахилгааны төлбөрөө 10 хоног тутамд төлдөг боллоо
Хуваалцах