Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны үнэ нэмсэн шалтгааныг тодруулна

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Эрчим хүчний зохицуулах хорооноос тайлбар авахаар албан бичиг хүргүүлээд байгаа ажээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны үнэ нэмсэн шалтгааныг тодруулна
Цахилгааны үнэ нэмсэн шалтгааныг тодруулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компани цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Эрчим хүчний зохицуулах хорооноос тайлбар авахаар албан бичиг хүргүүлээд байгаа ажээ.

Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компани нь зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн жагсаалтад багтдаг аж. Тиймээс уг компанийн бараа, ажил үйлчилгээний үнийг ШӨХТГ хянаж зөвшөөрөл өгдөг ажээ. Гэвч Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компани энэ удаад цахилгааны үнэ нэмэхдээ албан ёсоор зөвшөөрөл аваагүй учраас ийнхүү шалгалт хийхээр болжээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгийн яриаг хүргэж байна.

Хуваалцах