Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цахим дэлгүүр” нэрээр залилагчийг баривчилжээ

Сүүлийн үед интернэтээр дамжуулан “цахим дэлгүүр” ажиллуулах нэрээр залилан хийгчид олширсон талаар албаны хүмүүс мэдээлж байна.

Э.
Э.Болор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цахим дэлгүүр” нэрээр залилагчийг баривчилжээ
“Цахим дэлгүүр” нэрээр залилагчийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед интернэтээр дамжуулан “цахим дэлгүүр” ажиллуулах нэрээр залилан хийгчид олширсон талаар албаны хүмүүс мэдээлж байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газраас “цахим дэлгүүр” нэрээр залилан хийж байсан иргэн Ч-г илрүүлж, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тэрээр www.emall.mn, www.mglshop.mn гэх цахим хуудсаар дамжуулан бараа худалдаж, хүргэж өгнө хэмээн иргэдийн мөнгө авч байжээ.Мөрдөн байцаалтын явцад цахим хуудсанд байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн иргэдийн мөнгийг банкны олон улсын дансаар шилжүүлэн авдаг болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн залилангийн хэргээ нуун далдлахын тулд утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байсан нь илэрчээ. Залилагч этгээд Ч нь анх 2010 оноос хойш энэхүү хоёр цахим хуудсыг ажиллуулж, залилах ажлаа хийж ирсэн байна. Одоогоор хохирсон хүмүүсийн тоо гараагүй байгаа бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Түлхүүр үг:залилан
Хуваалцах