Цахим эрх чөлөөгөө бүжгээр илэрхийлэн өрсөлдөнө
Залуус бүжгийн хэлээр дамжуулан интернэтэд найзтай байх эрх, ингэхдээ найзаа гомдоохгүй байх, мөн цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахыг уриалах сайхан боломжийг энэхүү тэмцээн олгож байна.
Мэдээллийн алба

“Глоб Интернэшнл” төв байгуулагдсаныхаа 15 жилийн ойд зориулан залуучуудын дунд орчин үеийн бүжгийн тэмцээн зарлаж байна. Бүжгийн тэмцээн нь цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Залуус бүжгийн хэлээр дамжуулан интернэтэд найзтай байх эрх, ингэхдээ найзаа гомдоохгүй байх, мөн цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахыг уриалах сайхан боломжийг энэхүү тэмцээн олгож байна.
Тэмцээнийг мэргэжлийн шүүгчид дүгнэж, шилдэг гурван хамтлагийг шалгаруулан тус байгууллагын 15 жилийн ойд зориулсан “НАЙЗ” арга хэмжээний үеэр олны хүртээл болгоно. Мөн бүтээлийг видео болгон YouTube-д байрлуулах аж. Энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдах бүжгийн тэмцээний шагнал нь 200.000-400.000 төгрөг юм байна.


















