Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим ертөнцийн од болсон мэрэгч амьтан

Түүний нэрийг Бубу гэдэг бөгөөд Өмнөд Америкийн Чинчилла хэмээх мэрэгчдийн төрлийн зөөлөн саарал арьс, урт бутлаг сүүлтэй амьтан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим ертөнцийн од болсон мэрэгч амьтан
Цахим ертөнцийн од болсон мэрэгч амьтан. Зураг: МҮОНРТ

Сингапурт цахим ертөнцөөр нэгэн мэрэгч амьтан олны танил болж байна. Түүний нэрийг Бубу гэдэг бөгөөд Өмнөд Америкийн Чинчилла хэмээх мэрэгчдийн төрлийн зөөлөн саарал арьс, урт бутлаг сүүлтэй амьтан юм.

Нэгэн удаа түүний эзэн Анжел Бубугийн өхөөрдөм зургуудыг өөрийн цахим хуудаснаа байршуулсан бөгөөд түүнээс хойш маш олон дагагчидтай болсон байна.

Эзэн нь Бубугийн зургуудыг цөөрөмд коктайль ууж буйгаар эсвэл машин унан зугаалж буйгаар авдаг. Бубу одоо Сингапурт ихээхэн алдартай болсон бөгөөд инстаграм дээр 112.000 гаруй дагалдагчтай.

Түүний эзэн Анжел өөрийн өхөөрдөм мэрэгчийн зургийг дөрвөн сар орчмын өмнөөс авч эхэлсэн бөгөөд харин саяхнаас л цахим хуудсанд байршуулж эхэлсэн гэжээ.

Хуваалцах