Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд эмнэлгүүдийг нэгдсэн системтэй болгоно

Өнөөдөр “Цахим эрүүл мэнд” төслийн нээлт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд эмнэлгүүдийг нэгдсэн системтэй болгоно
“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд эмнэлгүүдийг нэгдсэн системтэй болгоно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Цахим эрүүл мэнд” төслийн нээлт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт боллоо. Энэхүү төсөл эмнэлгүүдэд хэрэгжсэнээр эмийн жор цахим хэлбэрт орох ба шаардлагагүй давтан шинжилгээний тоо буурч зардал хэмнэхээс гадна эмнэлгүүдийг нэгдсэн системтэй болгох давуу талтай талаар нээлтийн үйл ажиллагаанд оролцсон албаныхан ярьж байв.

Төслийг БНХАУ болоод Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжүүлэх бөгөөд нийт 18.9 сая ам.долларыг зарцуулах ажээ.

Т.Түмэнзаяа

Хуваалцах