Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цахим гадуурхал цаашаа" хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажилтнууд чууллаа

БСШУСЯ-ны “Цахим гадуурхал цаашаа” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран нийт боловсролын байгууллагуудын 19 нийгмийн ажилтныг хамруулан сургалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цахим гадуурхал цаашаа" хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажилтнууд чууллаа
"Цахим гадуурхал цаашаа" хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажилтнууд чууллаа. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ-ны “Цахим гадуурхал цаашаа” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран нийт боловсролын байгууллагуудын 19 нийгмийн ажилтныг хамруулан сургалт зохион байгууллаа.

Уг сургалтад Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Л.Ганбат оролцож, “Цахим гадуурхал гэмт хэрэг мөн үү” сэдвээр асуудал дэвшүүлэн, сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, хөтөлбөрийн хүрээнд цаашид юу хийх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар ярилцан сурагч, эцэг эх, асран хамгаалагч, анги удирдсан багшийн хооронд цахим гэмт хэрэг ба үе тэнгийнхний гадуурхлаас урьдчилан сэргийлэх гурвалсан гэрээ байгуулж, улирал бүр манлайллыг дүгнэж ажилуулахаар шийдвэр гаргалаа.

Хуваалцах