Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2021.10.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2021.10.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ.

Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Үдээс хойших хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтын “мэдээлэл болон тоон гарын үсэгт өөрчлөлт оруулсан” гэснийг “мэдээлэлд өөрчлөлт оруулсан” гэж өөрчилж, төсөлд “Мэдээллийн системд хүн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах зорилгоор тоон гарын үсгийг ашиглаж болно” гэсэн агуулгатай 6.6 дахь хэсэг нэмэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 29 нь буюу 61.7 хувийн саналаар дэмжсэн юм.

Мөн “Цагийн бүртгэл” хэмээх төслийн 9 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахыг, төслийн 14 дүгээр зүйлд “14.2.4.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхдээ энэ хуулийн 10.3-т заасан хязгаарлалт тогтгоох;” гэсэн агуулгатай 14.2.4 дэх заалт нэмэхийг, төслийн 20 дугаар зүйлийн 20.2.14 дэх заалтыг хасах зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү зарчмын зөрүүтэй 18, найруулгын 1 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулсан.

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ.

Хуваалцах