Цахим газар өмчлөлийн I ээлжинд газартай болсон иргэдэд өргөдлөө баталгаажуулахыг сануулав
Гэтэл сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа учир ийнхүү мэдэгдэж байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 2014 оны наймдугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн I ээлжийн шалгаруулалтад сонгогдон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах хэрэгтэй байгааг холбогдох албаныхан санууллаа. Уг I шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд II шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан байгаа юм. Гэтэл сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа учир ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс I шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харьяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.
Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
- Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
- Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
- Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
- Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
- Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр


















