Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд 4-8 хаяг зэрэг ашигладаг байжээ

цахим гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд 4-5, цаашлаад 7, 8 хаяг зэрэг ашигладаг болох нь тогтоогджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд 4-8 хаяг зэрэг ашигладаг байжээ
Цахим гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд 4-8 хаяг зэрэг ашигладаг байжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д өсвөр насны хүүхдүүд дунджаар 3-4 фэйсбүүк аккаунт ашигладаг талаар албан бус мэдээлэл байдаг. Харин энэ талаарх судалгааны дүн Монгол Улсад хараахан гараагүй байгаа боловч сүүлийн үед цахим гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд 4-5, цаашлаад 7, 8 хаяг зэрэг ашигладаг болох нь тогтоогджээ. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр өөрийн үнэн нүүр царайг далдлах, гэмт үйлдлээ хуурамч хаягийн тусламжтай гүйцэтгэх, бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд буруу үлгэр дууриалал, үг яриа гаргах, тэднийг гэмт үйлдэлд татан оруулах зэрэг томоохон эрсдэл бий болж байна.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид өөрийн үр хүүхдийн интернэт хэрэглээнд хяналт тавих, хүүхэд рүүгээ чиглэсэн сурган хүмүүжүүлэх арга хэмжээг авч байх нь дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Хуваалцах