Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба сэрэмжлүүлж байна
Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас охид эмэгтэйчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэе.
Мэдээллийн алба

Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас охид эмэгтэйчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Охид эмэгтэйчүүдтэй фэйсбүүк ашиглан танилцаж "фото модель болгоно, цаашид мэргэжлийн хүмүүстэй холбож өгнө" гэх зэргээр хууран мэхэлж зургийг нь авах нэрийдлээр охидын биеийн ил болон далд хэсгүүдэд хүрэх, барих зэргээр өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилчид таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох албанд шилжүүлээд байна.
Дээрх этгээд нь охидыг хувцсаа тайлахыг шаардаж сэтгэл зүйн цочролтой байдлыг ашиглан нүцгэн зургийг нь авч өөрийн компьютерт их хэмжээний файл үүсгэн ашиглаж байсан ба охидын зургийг өөрийнх эсрэг ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байна.
Хэрэв та ийм байдлаар өөрийн зургийг ашиглуулсан, хэн нэгэн этгээд ийм байдлаар таньд сэтгэл санаа, бие махбодийн дарамт учруулж байсан буюу учруулж байгаа бол яаралтай Эрүүгийн Цагдаагийн Газрын 51-262425, 51-262066 дугаарын утсанд мэдэгдэх буюу биеэр ирж уулзана уу.”


















