Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” онлайн сургалт зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Цахим гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран “Цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” онлайн сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” онлайн сургалт зохион байгуулагдлаа
“Цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” онлайн сургалт зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Цахим гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран “Цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” онлайн сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хариуцсан 50 алба хаагч хамрагдсан юм.

Сургалтыг цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, эрх зүйн харилцан туслалцааны гэрээ, цахим гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын туршлага, криптовалют, цахим хэтэвч, виртуал хөрөнгө зэрэг сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Хуваалцах