Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим хурлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан “Шуурхай штаб”-ыг байгуулаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим хурлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо
Цахим хурлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан “Шуурхай штаб”-ыг байгуулаад байна.

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хариу арга хэмжээ авах болон “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын алба”-аас “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгүүдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах