“Цахим хяналт”-ын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Хил нэвтрэх иргэдийн бүртгэл мэдээлэл, шилжилт хөдөлгөөний хяналтыг боловсронгуй болгоно. Гадны улсуудаас манай улсыг зорих зорчигч, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж жилд дунджаар дөрвөн сая гаруй гадаад дотоодын иргэн хил нэвтэрч байна. Гадныхны хувьд визийн ангилал, хугацааг хэтрүүлэн хууль бусаар
Мэдээллийн алба

Хил нэвтрэх иргэдийн бүртгэл мэдээлэл, шилжилт хөдөлгөөний хяналтыг боловсронгуй болгоно. Гадны улсуудаас манай улсыг зорих зорчигч, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж жилд дунджаар дөрвөн сая гаруй гадаад дотоодын иргэн хил нэвтэрч байна. Гадныхны хувьд визийн ангилал, хугацааг хэтрүүлэн хууль бусаар орогнох, сураггүй алга болох асуудал гардаг бол манай иргэдийн шилжилт хөдөлгөөн бүртгэл мэдээлэлд зарим үед зөрчил үүсдэг.
Энэ нь ихэвчлэн хил дээр ажилладаг байгууллагуудын хяналт шалгалт давхацдагтай холбоотойгоор үүдэн гардаг гэж албаныхан тайлбарладаг. Харин энэ зөрчлийг багасгах, бүртгэлийг сайжруулах үүднээс Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны “Койка” болон бусад байгууллагуудтай хамтран иргэний харьяалал, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо байгуулах “цахим хяналт”-ын төсөл хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Боомтын тухай хуулийн дагуу ирэх дөрөвдүгээр сараас Гадаадын харьяатын асуудал эрхлэх газрын бүртгэл, хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын бүртгэлийг нэгтгэх ёстой.
Харин цахим хяналтын систем төсөл хэрэгжсэнээр эдгээр бүртгэлийг нэгтгэх программ хангамжийг бий болгоно гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж хэллээ.


















