Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим орчинд байршил заагч хэрэглэх нь таныг ямар аюулд учруулах вэ?

Бидний өдөр тутам хэрэглэдэг бүх төрлийн цахим хуудас, програмын хувьд байршил заагч тохируулах боломжтой байдаг. Энэ нь гар утсандаа “turn on location” буюу байршлын мэдээллийн идэвхжүүлснээр хэрэгжинэ.

ХХ
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цахим орчинд байршил заагч хэрэглэх нь таныг ямар аюулд учруулах вэ?
Цахим орчинд байршил заагч хэрэглэх нь таныг ямар аюулд учруулах вэ?. Зураг: МҮОНРТ

Бидний өдөр тутам хэрэглэдэг бүх төрлийн цахим хуудас, програмын хувьд байршил заагч тохируулах боломжтой байдаг. Энэ нь гар утсандаа “turn on location” буюу байршлын мэдээллийн идэвхжүүлснээр хэрэгжинэ.

Бидний өдөр тутам хэрэглэдэг бүх төрлийн цахим хуудас, програмын хувьд байршил заагч тохируулах боломжтой байдаг. Энэ нь гар утсандаа “turn on location” буюу байршлын мэдээллийн идэвхжүүлснээр хэрэгжинэ. Судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчдийн ¾ нь бодит байршилд үндэслэсэн мэдээллийн үйлчилгээг авдаг байна. Ийм үйлчилгээ болон түүний хэрэглэгчдийн тоо тогтмол өссөөр байна. Тодруулбал, хэрэглэгчдийн 38% нь олон нийтийн цахим сүлжээнд байршлын мэдээллээ түгээдэг бол, 23% нь аяллын үеэр, 18% нь гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхдээ, 16% нь мэдээ уншихдаа тус тус байршлын мэдээллээ бусдад түгээж байна.

Харин энд дурдсан хэрэглээний цаана гэмт хэргийн хохирогч болох аюул нуугдаж байдаг. Таны байршлын мэдээллээр таныг хаана амьдардаг, хэнтэй, хэзээ, хаагуур явж, юу сонирхдог, найзуудынх нь гэр хаана байдаг, хэзээ ажлаасаа гарч, гэртээ ирдэг зэрэг хувийн халдашгүй байдалтай холбоотой зүйлсийг бусад этгээд мэдэж авдаг.

Үүнийг таны хүсээгүй бүтээгдэхүүн сурталчлах, хувийн халдашгүй байдалд заналхийлэх, бодит аюул учруулах байдлаар бусад этгээд ашиглах нь түгээмэл байдаг.[5] Өөр нэг судалгаагаар хэрэглэгчийн байршлын мэдээллийг өдөрт зуун удаа, хоёр долоо хоногт 5000 удаа бусад этгээд авч байдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, таны байршлын мэдээллийг олон эх үүсвэрээр тогтмол цуглуулж, хадгалж байдаг.

Бидний хувьд гар утас хэрэглэхээ болихгүй хэдий ч технологитой зохистой харьцах, илүү болгоомжтой байж хэвших шаардлагатай байна. Үүний тулд шаардлагагүй бол байршлын мэдээллээ идэвхгүй болгох /turn off location/, яг тухайн цагийн байршлын мэдээлэл түгээхгүй байх зэргээр эрсдэлийг бууруулахад анхаарах нь зүйтэй. Гар утастайгаа хөдөө явж байхад “Та аян замдаа сайн яваарай. ‘...’ аймагт 3G интернетийг гар утсаараа хэрэглэх боломжтой” гэсэн зурвас ирж байсан байх. Энэ нь байршлын мэдээллээ идэвхгүй болгосноор сэтгэл амар байх боломжгүйг харуулж байна. Гэвч тухайн үйлчилгээ эрхлэгч таны мэдээллийг буруугаар ашиглахгүй байх, бусад этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй төдийгүй таны хувьд үүнийг шаардах эрхтэй гэдгийг санаж байх нь чухал. Таны энэ эрхийг Үндсэн хуулиас гадна холбогдох хувийн нууцын хууль тогтоомж, зар сурталчилгааны хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг.

Хуваалцах