“Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт эхэллээ
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл,
Мэдээллийн алба

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулж байгаа “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Тус сургалтад цахим сэтгүүл зүйн салбар үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтаар монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явуулж байгаа юм.
Цаашид энэ сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд үүнд хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгох аж.


















