“Цахим шүүх” ажиллаж эхэллээ
Цахим шүүх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн иргэн.сивил.курт.мн сайтыг албан ёсоор ажиллуулж эхэлжээ.
Мэдээллийн алба

Цахим шүүх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн иргэн.сивил.курт.мн сайтыг албан ёсоор ажиллуулж эхэлжээ.
Хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж байгаа иргэд хувийн код авна. Үүний тусламжтайгаар хэрэг ямар шатанд байгаа талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болж байна. Энэ нь шүүхийн ачааллыг бууруулах, тэр дундаа шүүгчийн туслахын ажлыг хөнгөвчлөх, иргэдийн цагийг хэмнэх ач холбогдолтой гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир хэллээ.


















