Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим системээр сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга “Цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” А/940 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим системээр сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэхээр боллоо
Цахим системээр сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” А/940 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар иргэдэд цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон 10965 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр боллоо.
Харин газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар тус тус даалгалаа.

Хуваалцах