Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цахим соёл"-ыг хамтдаа түгээе

цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эерэг мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор “Цахим соёл” аяныг эхлүүлээд байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цахим соёл"-ыг хамтдаа түгээе
"Цахим соёл"-ыг хамтдаа түгээе. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эерэг мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор “Цахим соёл” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран цахим орчинд эерэг мэдээний давлагааг өрнүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, зөрчил, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулна.

Эцэг эх, хүүхэд, залуучууд та бүхнийг “Цахим соёл” аянд идэвхтэй оролцож, цахим соёлыг хамтдаа түгээхийг тус аянаас уриалж байна.

Хуваалцах