Цахим спортын 17,500 ам.долларын шагналтай тэмцээнд Монголын дөрвөн баг өрсөлдөнө
17,500 ам.долларын шагналын сантай Ази, Номхон далайн бүсийн "Hyperion x OEL CS:GO Launch" тэмцээн энэ сарын 19-23-нд болно.
Мэдээллийн алба

Цахим спортын CS:GO тоглоомын төрлөөр зохион байгуулагдах 17,500 ам.долларын шагналын сантай Ази, Номхон далайн бүсийн "Hyperion x OEL CS:GO Launch" тэмцээн энэ сарын 19-23-нд болно. Энэ тэмцээнд 16 баг оролцох бөгөөд Монгол Улсаас “ex-NG”, “D13”, “The Black Company” баг урилгаар оролцох бол “Checkmate” баг хоёр дахь нээлттэй шалгаруулалтаас өрсөлдөх эрхээ авсан.
Сонирхуулахад, тус тэмцээнд оролцох эрхийн төлөөх сүүлийн шалгаруулалт энэ сарын 14-нд Faceit платформд зохион байгуулагдах бөгөөд Монголоос бусад багууд ч дээрх тэмцээнд өрсөлдөх эрхийн эзэн болох боломжтой юм.


















