Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын “D13” баг 10 мянган долларын шагналтай тэмцээнд уригдлаа

Европ бүсэд онлайнаар зохион байгуулагдах 10 мянган ам.долларын шагналын сантай “Ice break challenge” тэмцээнд Монголын “D13” багийг урьжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын “D13” баг 10 мянган долларын шагналтай тэмцээнд уригдлаа
Цахим спортын “D13” баг 10 мянган долларын шагналтай тэмцээнд уригдлаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 21-нээс ирэх сарын 6-ны хооронд Европ бүсэд онлайнаар зохион байгуулагдах 10 мянган ам.долларын шагналын сантай “Ice break challenge” тэмцээнд Монголын “D13” багийг урьжээ.

Тус тэмцээнд нийт 16 баг оролцох бөгөөд 14 нь урилгаар, хоёр баг хаалттай шалгаруулалтаас тодорч өрсөлдөх юм байна. Хаалттай шалгаруулалтын хувьд хэдийн эхэлсэн бөгөөд энэ сарын 20-нд “Ice break challenge” тэмцээнд өрсөлдөх багуудын нэр тодрох аж.

Ташрамд дуулгахад, “Ice break challenge” “D13” багийн оролцож буй анхны Европ бүсийн тэмцээн юм.

Хуваалцах