Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын монгол баг Азийн аварга боллоо

“CS:GO мажор” тэмцээний Азийн цувралын аварга шалгаруулах эхний тэмцээнд Монгол Улсын Tiger баг түрүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын монгол баг Азийн аварга боллоо
Цахим спортын монгол баг Азийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

“ESL One: Road to Rio” тэмцээн буюу энэ жилийн “CS:GO мажор” тэмцээний Азийн цувралын аварга шалгаруулах эхний тэмцээнд Монгол Улсын Tiger баг түрүүллээ.

Түүнчлэн “Тiger” Азийн чансааг хоёр жилийн туршид тэргүүлсэн “Tyloo” багтай финалын тоглолтод учраа таарч 2:1-ийн харьцаатай ялалт байгууллаа. Уг тэмцээнд Азийн шилдэг найман баг өрсөлдсөний гурав нь Монголын баг юм.

Сонирхуулахад, “CS:GO мажор” тэмцээний дэлхийн аваргад Азийг төлөөлж ганц л баг өрсөлдөх бөгөөд дараагийн хоёр цуврал тэмцээний дүнгээс хамаарч тивээ төлөөлөх багийн нэр тодорно.

Хуваалцах