Цахим спортын тамирчин Р.Нармандах Европын “No Bounty Hunter” багт тоглоно
“No Bounty Hunter” баг Монголын Р.Нармандахаас гадна Румын улсын гурав, Грекийн нэг тоглогчийн бүрэлдэхүүнтэй
Мэдээллийн алба

“Дота-2” тоглоомын мэргэжлийн монгол тамирчин Р.Нармандах буюу "Hustla" 2019 онд Сингапур улсын шинээр бүрдсэн “Reality Rift” багийн гишүүн болж байсан билээ. Р.Нармандахын гэрээний хугацаа дуусч чөлөөт тоглогч болсон талаар бид энэ сарын эхээр мэдээлж байсан.
Тэгвэл Р.Нармандах Европын “No Bounty Hunter” багийн гишүүн болжээ. Түүнчлэн түүний нэгдсэн “No Bounty Hunter” баг дараагийн улиралд “Europe Lower Division” өрсөлдөх юм.
Ташрамд дуулгахад, “No Bounty Hunter” баг Монголын Р.Нармандахаас гадна Румын улсын гурав, Грекийн нэг тоглогчийн бүрэлдэхүүнтэй.




















