Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын тамирчин Р.Нармандахын Сингапурын багтай хийсэн гэрээний хугацаа дууслаа

Р.Нармандахын гэрээний хугацаа дуусч чөлөөт тоглогч болжээ. Энэ талаар Сингапур улсын “Reality Rift” баг өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын тамирчин Р.Нармандахын Сингапурын багтай хийсэн гэрээний хугацаа дууслаа
Цахим спортын тамирчин Р.Нармандахын Сингапурын багтай хийсэн гэрээний хугацаа дууслаа. Зураг: МҮОНРТ

“Дота-2” тоглоомын мэргэжлийн монгол тамирчин Р.Нармандах буюу "Hustla" 2019 онд Сингапур улсын шинээр бүрдсэн “Reality Rift” багийн гишүүн болж байсан билээ. Р.Нармандахын хувьд багтаа “Position 4” байрлалд тоглодог байв.

Тэгвэл Р.Нармандахын гэрээний хугацаа дуусч чөлөөт тоглогч болжээ. Энэ талаар Сингапур улсын “Reality Rift” баг өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.

Тодруулбал, "Бид Дота тоглоомын багтай холбоотой нэгэн чухал мэдээг хуваалцахаар шийдлээ. "Hustla" (Р.Нармандах)-ийн бидэнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусч, одооноос албан ёсоор чөлөөт агент болж байна.

“Reality Rift” багийн нэг хэсэг болж бидэнтэй хамт ур чадвараа дээшлүүлж, хөгжилдөж, хүнд хэцүү бүх цаг үеийг хамт туулж ирсэнд баярлалаа. Амжилт хүсье. Та удахгүй хамгийн сайн багийг олох болно" гэжээ.

Хуваалцах