Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын “Tiger” баг нэрээ солихоор болжээ

Өнгөрсөн онд Ази тивийн аварга болсон Монголын “Tiger” баг энэ нэрээрээ ахиж тэмцээнд оролцохгүй болсноо мэдэгджээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын “Tiger” баг нэрээ солихоор болжээ
Цахим спортын “Tiger” баг нэрээ солихоор болжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд Ази тивийн аварга болсон Монголын “Tiger” баг энэ нэрээрээ ахиж тэмцээнд оролцохгүй болсноо мэдэгджээ. Тэднийг өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын “Tiger” байгууллага ивээн тэтгэдэг байсан бөгөөд багийнхаа бүрэлдэхүүнд ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр шинэ ивээн тэтгэгчтэй болохоор хайж байгаа аж.

Энэ талаар тус багийн ахлагч Б.Ган-Эрдэнэ “Бид “Tiger”-ийг төлөөлөөд нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид өөрсдийгөө Азийн шилдэг багийн нэг гэдгээ батлан харуулсан. Бидний цаашдын зорилго Азидаа "тогтвортой" номер баг байхаас гадна дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж чадахуйц хүчтэй баг байхад оршино. Харамсалтай нь “Tiger” байгууллагын хамтаар аяллаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо, биднийг үргэлж дэмждэг дэмжигчиддээ баярлалаа" гэв.

Хуваалцах