Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын “Tiger”, “Mazaalai”, “D13” багт тэмцээний урилга ирэв

“Dreamhack Open Summer 2020” тэмцээний Азийн нээлттэй шалгаруулалт энэ сарын 7-нд эхэлж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд Монголын багууд тоглоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын “Tiger”, “Mazaalai”, “D13” багт тэмцээний урилга ирэв
Цахим спортын “Tiger”, “Mazaalai”, “D13” багт тэмцээний урилга ирэв. Зураг: МҮОНРТ

Ирэх 9-10 дугаар сард зохион байгуулагдах цахим спортын “CSGO” тоглоомын Perfect World Asia League | Fall 2020 тэмцээнд Монголын “Tiger” урилгаар оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 13-нд эхлэхээр төлөвлөгдсөн цахим спортын “WDNMD Asia Invitational” тэмцээнд Монголоос “Tiger”, “Mazaalai”, “D13” баг уригджээ. Үүнээс гадна “Dreamhack Open Summer 2020” тэмцээний Азийн нээлттэй шалгаруулалт энэ сарын 7-нд эхэлж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд Монголын багууд тоглоно.

Ташрамд дуулгахад, “Mazaalai” багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд Л.Энхтайван, Б.Тэмүүлэн нарын оронд “W2C” багт тоглож байсан Т.Ирмүүн, “Checkmate” багийн хуучин тоглогч Б.Содбилэг нар оржээ.

Хуваалцах