Цахим сургалтын 7 хоногт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахим сургалтад оролцож буй оролцоог хянаарай
Цахим сургалтын 7 хоногт эцэг эх, асран хамгаалагч дараах зөвлөмжтэй танилцан хүүхдэдээ дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн Боловсролын газар зөвлөв.
Мэдээллийн алба

Цахим сургалтын 7 хоногт эцэг эх, асран хамгаалагч дараах зөвлөмжтэй танилцан хүүхдэдээ дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн Боловсролын газар зөвлөв.
Цахим сургалтын үеийн эцэг эхийн үүрэг
-Суралцагчийн цагийн хуваарийг зохицуулахад туслах
-Хүүхдийнхээ өдөр тутмын хичээл, даалгаварт зориулах цагийг тодорхойлж, хэт их ачаалал үүсгэхгүй байхад анхаарах.
-Хичээллэх орчныг дуу чимээ багатай, төвлөрөх боломжтой байдлаар бүрдүүлэх.
-Цахим сургалтын материалтай ажиллахад дэмжлэг үзүүлэх
-Багшийн цахим платформд байршуулахаар өгсөн эх сурвалжуудыг судлахад хүүхдээ дэмжих.
-Хичээлийн материал, тэмдэглэлд дутуу зүйлс байвал сануулж, нөхөж ажиллахад туслах.
-Цахим сургалтад оролцож буй оролцоог хянах
-Хүүхэд цахим сургалтын хуваарийн дагуу синхрон хичээлд цагтаа оролцож байгаа эсэхийг шалгах.
-Онлайн хэлэлцүүлэг, хичээлийн ирцийг багшийн өгсөн удирдамжийн дагуу дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах.
-Бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах
-Хүүхэд хичээлийн даалгавруудаа бие даан гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
-Асуух зүйл байвал багшид хандаж, хариултаа олох арга замыг зааж өгөөрэй.


















