Цахим тайланд ямар хяналт тавьдаг вэ?
Цахим тайланг хянаж хүлээн авах явцад алдаа гарвал татвар төлөгчид энэ тухай утсаар болон “Цахим тайлангийн систем”-д бүртгүүлсэн и-мэйл хаягаар хариу мэдэгдэнэ.
Мэдээллийн алба

Таны тайланг татварын албаны нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх улсын байцаагч хүлээн авна.
Татварын алба таны санхүүгийн болон татварын тайлангийн тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх, татварын тооцоолол, хувь хэмжээ зөв эсэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хуульд нийцэж байгаа эсэхийг хянана.
Байцаагч Таны төлсөн татварын дүнг татварын албаны холбогдох бүртгэлтэй тулган тохирч буй эсэхийг нягталж, НӨАТ-ын тайлантай хамт НӨАТ-ын падааныг авна.
Татварын албаны байцаагч тайланг хүлээн авах үед тайланд тооцоо, үйлдлийн алдаа байвал татвар төлөгчөөр өөрөөр нь засуулж баталгаажуулна. Таны тайланг буруу гэж үзэн зарим зүйлийг тодотгох шаардлагатай бол байцаагч энэ тухай танд мэдэгдэж, тайланг засварлуулахаар буцаан өгч болно.
Тухайн тайлангийн татварын үлдэгдлийг бусад татварын илүү, дутуу төлөлтөөс шилжүүлэн суутган тооцохоор бол энэ тухай бичилтийг тайланд тусгаж, татварын төрөл тус бүрийн үлдэгдлийг шинэчилж, татвар төлөгчтэй тохирч баталгаажуулна.
Татвар төлөгч өөрөө эсвэл шуудангаар тайланг ирүүлсэн бол татварын байцаагч тайланг мэдээллийн баазад шивж оруулна.
Шуудангаар ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулсан хувийг тухайн хуулийн этгээд, иргэний шуудангийн хаягаар илгээнэ.
Тайланг электроноор ирүүлсэн бол цахим тайлангийн системд илгээсэн тухай бүр татварын улсын байцаагч хянаж хүлээн авч, мэдээллийн санд тусгай кодоор бүртгэнэ.
Цахим тайланг хянаж хүлээн авах явцад алдаа гарвал татвар төлөгчид энэ тухай утсаар болон “Цахим тайлангийн систем”-д бүртгүүлсэн и-мэйл хаягаар хариу мэдэгдэнэ.


















