Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдийг эрүүлжүүлэх төв нээгдэнэ

Дэлхийн нөгөө өнцөгтэй хоромхон зуурт холбодог, хүссэн мэдээллээ хэдхэн товчлуур дараад л олж авдаг гээд цахим ертөнцийн ач тус, давуу тал олон атал үүний хажуугаар интернэт бас муу нөлөөтэй. Ялангуяа хүүхэд, залуучууд сүүлийн үед интернэтийн хараат байдалд орж буй талаар дэлхийн хэвлэлүүдэд онцолж

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдийг эрүүлжүүлэх төв нээгдэнэ
Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдийг эрүүлжүүлэх төв нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн өнцөг булан бүртэй хоромхон зуурт холбож, хүссэн мэдээллээ хэдхэн товчлуур дараад л олж авдаг цахим ертөнцийн ач тус, давуу тал олон ч муу нөлөө бас байна. Хүүхэд, залуус сүүлийн үед интернэтийн хараат байдалд орж буйг дэлхийн хэвлэлүүдэд онцолж байна. Судалгаагаар Лондон хотын оршин суугчдын 15 хувь нь “Интернэт уснаас чухал” гэж хариулжээ.
Тэгвэл техник технологийн үсрэнгүй хөгжилтэй Японы хүүхдүүд цахим ертөнцийн хараат болж байгаа нь томчуудыг хамгийн их түгшээх болжээ. Тиймээс тус улсын Боловсролын яамнаас гар утас, компьютер, цахим тоглоом зэрэгт донтсон хүүхдүүдийг эмчлэх тусгай сувиллын газрууд нээхээр төлөвлөжээ. Зурагт үзэх, интернэтээр зугаалах, видео тоглоом тоглох хориотой ийм сувиллыг нэг үгээр эрүүлжүүлэх төв гэж болох бөгөөд ирэх сараас нээгдэх юм байна.

Хуваалцах