Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим тоглоомын газрууд 23 цаг хүртэл ажиллана

Тогтоолд хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэл, зорилго, зорилгын хүрээнд ямар зорилтууд дэвшүүлснийг танилцжээ. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт хэрхэн хийгдэх, гарах үр дүнг тооцсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим тоглоомын газрууд 23 цаг хүртэл ажиллана
Цахим тоглоомын газрууд 23 цаг хүртэл ажиллана. Зураг: МҮОНРТ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоолд хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэл, зорилго, зорилгын хүрээнд ямар зорилтууд дэвшүүлснийг танилцжээ. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт хэрхэн хийгдэх, гарах үр дүнг тооцсон байна.

Энэ тогтоолын хавсралтад их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн цэргийн алба хаах эрх зүйн орчныг бүрдүүлэх, сонгон суралцахаар цэргийн алба хаах цэргийн бэлтгэл сургалтад хамруулах талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоож өгчээ.

Эмхэтгэлийн дугаарт, Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмын хавсралтад өөрчлөлт оруулсан Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Үүнд, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчлэх, 9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчлэхээр тогтоожээ.

Хуваалцах