Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим тоглоомын газруудыг бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байгаа. Иймд цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуй нэгж байгууллагууд холбог

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим тоглоомын газруудыг бүртгэж байна
Цахим тоглоомын газруудыг бүртгэж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байгаа.

Иймд цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуй нэгж байгууллагууд холбогдох баримт бичгийг дарааллын дагуу бүрдүүлж энэ сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд ирж бүртгүүлэх юм байна.

Мөн хөдөө орон нутагт цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид баримт материалаа бүрдүүлж аймгийнхаа Засаг даргын Тамгын газартаа хандахыг анхааруулжээ.

Дашрамд дуулгахад, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ 9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх юм. Хүүхдийг хоёр цагаас илүү тоглуулахгүй байхаар журамд заажээ.

Түлхүүр үг:цахим тоглоом
Хуваалцах