Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл маргааш 12 цагт дуусна
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. Дөрөвдүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан,
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. Дөрөвдүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл наймдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлж, 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Бүртгэл маргааш буюу есдугаар сарын 09-ний 12:00 цагт дуусна.
Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлээрэй. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлаарай.
Дараагийн ээлжинд зарлах байршил Д/д Код Байршил Нэршил Нийт зарласан нэгж талбар Газрын хэмжээ/га Тайлбар Баянзүрх дүүрэг 1 4 Улиастайн аманд байршуулан Цагдуултын ам 471 87 Хаягийн зураг батлагдсан 2 5 Улиастайн аманд байршуулан Цагаан даваа 356 117 Хаягийн зураг батлагдсан 3 10 Улиастайн аманд байршуулан Хөшөөтийн ам 63 10 Хаягийн зураг батлагдсан 4 12 Улиастайн аманд байршуулан Овоотын урд, хойд ам 383 67 Хаягийн зураг батлагдсан БҮГД 1273 281 Хоёр. Хан-Уул дүүрэг 5 17 Туул тосгоны урд хэсэгт байршуулан Уушийн ар 1723 316 Хаягийн зураг батлагдсан 6 18 Хапитатын амины сууцын хойд талд байршуулан Дарцагт 184 112 Хаягийн зураг батлагдсан БҮГД 1907 428 Гурав. Сонгинохайрхан дүүрэг 7 24 Эмээлтэд байршуулан Эмээлтын дөрөлж 549 180 Хаягийн зураг батлагдсан 8 26 Баруун туруунд байршуулан Түрүүны хөндий 893 227 Хаягийн зураг батлагдсан 9 27 Тахилтын аманд байршуулан Тахилтын хөндий 1138 184 Хаягийн зураг батлагдсан 10 28 361 –ийн гарамын орчимд байршуулан Эхэн усны хөндий 4944 785 Хаягийн зураг батлагдсан 11 29 361 –ийн гарамын орчимд байршуулан Долоон худгийн хөндий 188 71 Хаягийн зураг батлагдсан 12 31 Хужиртын даваа орчимд байршуулан Хужрын хяр 1238 340 Хаягийн зураг батлагдсан 13 32 Ар шижиртийн аманд байршуулан Хуст уул, Тахилт уул 630 280 Хаягийн зураг батлагдсан 14 35 Бурхантын аманд байршуулан Бурхантын ам 2717 399 Хаягийн зураг батлагдсан 15 36 Сайр уулын өвөрт байршуулан Өндөрхаан уул 584 69 Хаягийн зураг батлагдсан 16 37 Цагаан чулуутын аманд байршуулан Жаргалантийн ам, Цагаан чулуут, Жаргалантын ам, Өндөрхаан рашааны орчим 3373 576 Хаягийн зураг батлагдсан 17 38 Халзан мухарын аманд байршуулан Бороочын ам 1676 289 Хаягийн зураг батлагдсан 18 39 Тарвагатайн аманд байршуулан Хүйн хөндий 1147 184 Хаягийн зураг батлагдсан 19 40 Тарвагатайн аманд байршуулан Өвөр уулын овоо 2037 353 Хаягийн зураг батлагдсан 20 41 Саалийн аманд байршуулан Эмгэнтын ам, Тарвагатайн ам 4103 783 Хаягийн зураг батлагдсан 21 42 Рашаантын аманд байршуулан Саалийн ам, Ухнын ам 3155 1064 Хаягийн зураг батлагдсан 22 43 Оорцогийн аманд байршуулан Дүүрэнгийн хөндий, Дундын ам 3305 807 Хаягийн зураг батлагдсан БҮГД 31677 8018 34857
Зураглал





























