Цахимаар газар өмчлүүлэх эрх зүйн орчинг боловсруулна
Нийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг өмчлүүлэхээр болоод байгаа. Гэвч энэ ажил хойшлогдсоор байгаа билээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг өмчлүүлэхээр болоод байгаа. Гэвч энэ ажил хойшлогдсоор байгаа билээ.
Одоогийн байдлаар цахимаар газар өмчлүүлэх ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаж байгаа бөгөөд сонгогдсон байршлуудад хэсэгчилсэн төлөвлөгөө хийсэн байна.
Мөн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх хүсэлтийг хүлээж авах эрхзүйн орчин бүрдүүлэхээр журмын төсөл боловсруулсан байна. Ингээд НИТХ-аар боловсруулан батлуулах аж. Үүний дараагаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх юм байна.
Түүнчлэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар хүлээн авах тул тус програмын аюулгүй байдлыг хангахын тулд ТЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулах санал тавиад байгаа юм байна. Ингээд программын аюулгүй байдлыг баталгаажуулж дуусаад аль болох хурдан хугацаанд газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч эхлэх юм байна.


















