Цахимаар газар өмчлүүлэх журмыг НИТХ-аар батална
Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх журмыг НИТХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Одоогоор 52 байршилд газар өмчлүүлэх газрын ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан. Иргэдийг бүртгэх цахим бүртгэл ч бэлэн болсон гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээлж байна.
Мэдээллийн алба

Иргэн та нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудсанд зочилж, газар өмчилж авах хүсэлтээ цахимаар бүртгүүлэх, мөн гадаадад байгаа монголчууд ч цахимаар хүсэлтээ гаргаж, газар өмчилж авах эрхтэй юм.