Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахимаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд зориулж киоск машин байршуулжээ

Тэгвэл энэ хүрээнд цахимаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд зөвлөн, туслах зорилгоор цахим киоск машиныг өнөөдрөөс эхлэн үйлчилгээний танхимд байршууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахимаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд зориулж киоск машин байршуулжээ
Цахимаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд зориулж киоск машин байршуулжээ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарч, 2024 оны байдлаар гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг виз, зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

Тэгвэл энэ хүрээнд цахимаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд зөвлөн, туслах зорилгоор цахим киоск машиныг өнөөдрөөс эхлэн үйлчилгээний танхимд байршууллаа.

Ингэснээр хүндэтгэн үзэх шалтгаантай ахмад настан болон цахим сүлжээнд холбогдох боломжгүйн улмаас үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэд цахимаар үйлчилгээг авах нөхцөл, боломж бүрдэж байгаа юм.

Гадаадын иргэн, харьяатын газар он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 29,837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ гэж ГИХГ-аас мэдээллээ.

Хуваалцах