Цахимаар золгоцгооё
Монгол Улс шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн.
Мэдээллийн алба

Монгол Улс шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд улс, хот хоорондын авто зам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг Цагаан сарын битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны ням гарагийн 08:00 цагаас 27-ны пүрэв гарагийн 08:00 цаг хүртэл түр хаана.
Хайртай хүмүүсээ COVID-19 халдвараас хамгаалж, цахимаар золгохыг уриалж байна.




















