Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Цалин буусан ээж" нэртэй уран зураг худалдагджээ

Залуу уран бүтээлч, зураач Д.Анхцэцэгийн "Цалин буусан ээж" нэртэй уран зураг олон нийтэд өндөр үнэлгээ авсан. Уг зургийг "Лэнд.мн" платформын үүсгэн байгуулагч Ч.Анар гэдэг залуу худалдан авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цалин буусан ээж" нэртэй уран зураг худалдагджээ
"Цалин буусан ээж" нэртэй уран зураг худалдагджээ. Зураг: МҮОНРТ

Залуу уран бүтээлч, зураач Д.Анхцэцэгийн "Цалин буусан ээж" нэртэй уран зураг олон нийтэд өндөр үнэлгээ авсан. Уг зургийг "Лэнд.мн" платформын үүсгэн байгуулагч Ч.Анар гэдэг залуу худалдан авчээ.

Тэрбээр "Энэхүү бүтээлийг би санаандгүй сошиал медиагаас олж харсан юм. Уран зураг сайн мэддэггүй надад хүртэл гүнзгий сэтгэдэл төрүүлсэн тул худалдаж авлаа. Бидний хайрт ээж, эмээ, гэргий үнэхээр л цалингаа буусан өдөр үр хүүхэд, гэр бүлдээ хамаг байдгаа зориулдаг. Тэрхүү ариун цагаан сэтгэл, эхийн хайр, үл нугарах хатан зориг, тэвчээрийг харуулсан бахархмаар басхүү гуниг төрүүлсэн уран бүтээл байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Хуваалцах