Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цалин нэмэгдүүлэх хэлэлцээрийг батлахыг шаардав

Цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар хийсэн хөдөлмөр нийгмийн 3 талт хэлэлцээрийг Засгийн газар яаралтай батлахыг үйлдвэрчний эвлэл дахин шаардлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цалин нэмэгдүүлэх хэлэлцээрийг батлахыг шаардав
Цалин нэмэгдүүлэх хэлэлцээрийг батлахыг шаардав. Зураг: МҮОНРТ

Цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар хийсэн хөдөлмөр нийгмийн 3 талт хэлэлцээрийг Засгийн газар яаралтай батлахыг үйлдвэрчний эвлэл дахин шаардлаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд энэ оны нэгдүгээр сард тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцоогоор улсын төсөвт нийт 90 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэлд суулгасан ч, хэзээ хэрхэн нэмэх вэ гэдэг шийдлийг дахин хэлэлцэхээр болсон юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд эцсийн тохиролцоогоо хийж, төрийн албан хаагчдын цалинг 3 үе шаттайгаар ижил мөнгөн дүнгээр нэмнэ гэсэн ч, энэ шийдвэрийг Засгийн газар одоо болтол хэлэлцэж баталгаажуулахгүй байна гэж үйлдвэрчний эвлэл шүүмжилж байгаа юм. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд энэ талаар албан ёсоор шаардлага тавьж, Засгийн газар ажил олгогч эздийн холбоонд албан бичиг хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ. Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ийн ярьж байна.

Хуваалцах