Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана

2014 оны улсын төсөвт цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ хэмээн 230 тэрбумыг суулгасан. Гэвч одоогоор цалин, тэтгэврийг нэмэх талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Харин энэ асуудлаар МАН шинэ оны анхдугаар хуралдаанаараа хэд хэдэн зүйлийг авч хэлэлцжээ. Үүний дотор цагаан сараас өмнө

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана
Цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана. Зураг: МҮОНРТ

2014 оны улсын төсөвт цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ хэмээн 230 тэрбумыг суулгасан. Гэвч одоогоор цалин, тэтгэврийг нэмэх талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Харин МАН шинэ оны анхдугаар хуралдаанаар цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих болсноо МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Учир нь 2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн, үнэ тогворжуулах нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүнд хүрээгүй, иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг тэрээр онцолсон байна. Ингэхдээ бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж.

Түлхүүр үг:МАН цалин
Хуваалцах