Цалин, тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлагатай
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа ирэх оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа ирэх оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.
Ирэх оны төсөвтэй холбогдуулж МАН-ын бүлэг төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн юм.
Хэдийгээр инфляцийг нэг оронтой тоонд барьж байгаа гэж эрх баригчид мэдэгдэж байгаа ч ард иргэдийн амьдралд энэхүү үзүүлэлт хоёр орон тоогоор хэмжигдэж буй, төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар суларсан өнөө үед цалин, тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлага үүсч байгааг МАН-ын бүлгийн гишүүд онцоллоо.


















