Цалингийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой гэж үзлээ
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа ирэх оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Ирэх оны төсөвтэй холбогдуулж МАН-ын бүлэг төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна.
Мэдээллийн алба

Хэдийгээр инфляцийг нэг оронтой тоонд барьж байгаа гэж эрх баригчид мэдэгдэж байгаа ч ард иргэдийн амьдралд энэхүү үзүүлэлт хоёр орон тоогоор хэмжигдэж буй, төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар суларсан өнөө үед цалин, тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлага үүсч байгааг МАН-ын бүлгийн гишүүд онцоллоо. Засгийн газар ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөг зориулна гэж төсвийн төсөлд тусгасан. Ийм мөнгөөр цалин, тэтгэврийг 8-10 хувиар л өсгөх боломжтой аж. Гэтэл шүүгчдийн цалинг 2-4 сая төгрөгөөр нэмэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оруулж ирсэн бол Сангийн яам шүүгчдийн цалинг одоо мөрдөж буй хэмжээгээр байлгах санал тусгасан байна.