Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ
Цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх юм.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 2-ноос 2017 оны гуравдугаар сарын 1 хүртэл бямба гараг бүр ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах