"Цалинтай ээж"-ийн мөнгөө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулахыг хүсч байна
Ээжүүд "Цалинтай ээж"-ийн мөнгөө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулаасай гэж хүсч байна.
Мэдээллийн алба

Ээжүүд "Цалинтай ээж"-ийн мөнгөө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулаасай гэж хүсч байна. Тодруулбал, бага насны хүүхдээ асраад гэртээ байдаг ээжүүдийн фэйсбүүк группээс ийм саналыг гаргажээ. Тэд саналаа холбогдох албаныханд хүргэхээр санал цуглуулж эхэлснээ ярьж байна. Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн н.Чимэгийн цэцэрлэгийн талаарх яриаг хүргэе.
Mongolian National Radio · "Цалинтай ээж"-ийн мөнгөө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулахыг хүсч байна
0-3 насны хүүхдээ хараад гэртээ байдаг ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2018 оноос олгох болсон. Нийтдээ 200 мянга гаруй ээжид олгодог гэсэн тоо байна.


















