Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа. Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа
Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа. Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж, галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг.

Тодруулбал, сор нь гурван галын үзүүр нийлсэн хурц оройт жаран дөрвөн балин юм. Сор зална гэдэг нь сорын балин түүнийг догшин сахиусны мөн чанарт адислаад очирт аянгын байдлаар галдан шатаасан овоохойн дунд хатуу тарниар дуудан ирүүлсэн дайсан зэтгэр, ад донгийн дээр хүчтэй буулгаад даран сөнөөж байгаа хатуу үйл юм. Иймд сүсэгтэн олон ад зэтгэр, гай барцад, өвчин хорлол энэхүү жахар, сорын үйлээр дарагдан үгүй боллоо хэмээн залбирч сүсэглэдэг ажээ.

Хуваалцах