Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр ган зуд, гай гамшигийн хөнөөл амирлана

Цамын зан үйлийг гүйцэлдүүлсэнээр орон нутагт ган зуд, гай гамшигийн хөнөөл амирлаж, амар амгалан, өлзий хутаг бүрдэх тэргүүтэн тус эрдэм цаглашгүй гардаг тул цам үзэхээр хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон сүслэн залбирж хүрээ цамаа таалан үздэг заншилтай билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр ган зуд, гай гамшигийн хөнөөл амирлана
Цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр ган зуд, гай гамшигийн хөнөөл амирлана. Зураг: МҮОНРТ

Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд уламжлал болсон Жахар Цам Зуны адаг сарын шинийн 9-нд гардаг билээ. Энэ жилийн Жахар цам нь өнөөдөр тохиож байна.
Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах зорилготой шашны зан үйл мөний тул зөвхөн нүдээр үзэж баясахаас гадна сүжиг бишрэлээ чандалж, ариусал бясалгалаа эрхэмлэн, эргэл мөргөл, бодрол залбиралаа хичээвэл тус эрдэм гарах нь дамжиггүй юм. Ийм ч учраас урд урдын мэргэдүүд “цам үзсэн хүний сэтгэл ариусаж, ирээдүй хойчдоо гэгээрэлд хүрэн, бурхан бовьсадваа нарын гэгээн дүртэй учрахын ерөөлийн дээд болдог” хэмээн үздэг тул сайны ерөөлөө талибиж, сүслэн дээдэлж үзэх нь эрхэм ажгуу.
Цамын эцэст шашин номын дотоод дайсан болох аливаа муу бүхний үндэс уур хилэн, шунал тачаал, мунхаг зэрэг гурван муу сэтгэл, гадаадын түйтгэр болсон бүтэн жилийн хооронд тохиолдож болох бүхий л барчад саадыг гэсгээн амирлуулах бэлгэдэл бүхий Жахарын балин, Сорын балин Цамын зан үйлийг гүйцэлдүүлсэнээр орон нутагт ган зуд, гай гамшигийн хөнөөл амирлаж, амар амгалан, өлзий хутаг бүрдэх тэргүүтэн тус эрдэм цаглашгүй гардаг тул цам үзэхээр хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон сүслэн залбирч хүрээ цамаа таалан үздэг заншилтай билээ.

Хуваалцах